ЭМЯ: Дөрвөн оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

 ЭМЯ: Дөрвөн оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст  халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд 336 дуудлага, шуурхай утасны аппликэйшнд гадаадын 31 дуудлага иржээ. АНУ, Швед, Герман улсаас иргэд холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн  ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшийг халдваргүйжүүлсэн байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна. Мөн амралтын газруудад зөвлөмж хүргүүлсэн. Амралтын газрууд  олон хүнийг нэг өрөөнд бөөгнүүлэхгүй байх, нэг дор хүмүүсийг хоолны ширээнд олноор нь суулгахгүй байх, ширээ хоорондын зайг 1.5 метрийн зай барих шаардлагатай. Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ, салбар лабораториудад нийтдээ 193 хүн шинжилгээ хийхэд, бүгд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс  дөрвөн оюутан 42-43 хоног эмчлүүлж, эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ.

    КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААР ӨВДСӨН 37 ХҮН ЭДГЭЛЭЭ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Монгол Улсад коронавируст халдварын  батлагдсан 141 тохиолдлоос 37 нь эдгэжээ. Эмчлүүлж буй 104 хүнээс 95 нь биеийн байдал хөнгөн, ес нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Өнөө өглөө 06.30 цагт газардсан  Москва-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор ирсэн 170 иргэнээс сэжигтэй зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн “Альфа” зочид буудалд 49, “Зүч” зочид буудалд 60, “Дрийм” зочид буудалд 55 хүн тус тус эмнэлгийн ажиглалтад оржээ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1119 иргэн 20 тусгаарлах байранд ажиглалтад байна. Тэдний дунд тав  хүртэлх насны, жирэмсэн, зүрх судасны өвчтэй  167 иргэн байгаа юм. Гэрийн ажиглалтад байгаа  878 иргэнээс 790 нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд тэдэнд өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар хяналт тавьж, утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

    ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ЭМНЭЛГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал

-Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн байна. Өнөө өглөө Москва-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 170 иргэнийг эмнэлгийн ажиглалтад авлаа. Удахгүй ОХУ-аас ирэх 560 гаруй иргэнийг хүлээн авах бэлтгэл ажлыг бид ханган ажиллаж байна. Түргэн тусламжийн үйлчилгээнд хоногт 1759 иргэнээс дуудлага ирсэн. Иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх хувийг тав хүртэлх насны хүүхдийн болон жирэмсний, осол гэмтлийн дуудлага дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Мөн өчигдрийн Улсын онцгой комиссын 22 дугаар хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсын хүн амын дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Иймд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор Дорнод аймаг дахь 50 ортой эмнэлэг,  Замын-Үүдэд 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 250 ортой Түлэнхий төвийн эмнэлгийг ашиглалтад оруулах  ажлыг эрчимжүүлэхээр болсон. Тухайн барилга ашиглалтад ороход тоног төхөөрөмж бүрэн бий.  Эмч ажилтнуудын тухайд бид нийт 1815 дадлагажигч эмч нарыг сургаж тусгаарлах байранд дайчлан ажиллуулж байна. Нийт 145 эрчимт эмчилгээний тасгийн эмч нарыг халдвар хамгаалал, сэтгэлзүйн сургалт

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн