ОХУ-аас ирэх 594 иргэнийг галт тэргээр нийслэл рүү тээвэрлэнэ

 ОХУ-аас ирэх 594 иргэнийг галт тэргээр нийслэл рүү тээвэрлэнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ ээлжит мэдээллээ хийлээ.


Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн  1248 иргэн тусгаарлагдаад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар тусгаарлагдаад байгаа юм. Үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаад байна.

Гадаад хэргийн яамны   Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр  өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн.Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн  171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан  залуучуудыг  татан авна.  Алтанбулаг боомтоор  нийт 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр  хүмүүсийг  нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлана.  Монгол Улсад нэгдүгээр сараас хойш нийт 62 мянган иргэн ирсэн. Эдгээр иргэдээс 8498  иргэнийг тусгай нислэг болон газраар  татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг нь газраар авчирсан байна. Гадаадаас иргэдийг татан авахдаа тусгаарлах байрны нөөц эмнэлгийн ачаалалд тулгуурладаг. Энэ удаа ОХУ-аас 700 орчим иргэнийг эх орондоо авчирч байгаа нь дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 3- нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлагдах хугацаа нь дуусч байр нь чөлөөлөгдсөн учраас татаж авч байгаа юм. ОХУ-д байгаа иргэдийг нэн тэргүүнд татаж авах зайлшгүй шаардлага байсан. Коронавирусийн халдварын тархалтаараа ОХУ тэргүүлж байна. Үүн дотроо Москва орчмын манай оюутнууд ихээр суралцдаг бүс нутагт халдварын тал хувь нь илрээд байгаа. Эдгээр оюутнуудын аюулгүй байдал, амь настай холбоотой учраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. ОХУ-д нийтдээ Монгол Улсын 4000 орчим иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээр эхлээд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж эхэлсэн. Энэ хугацаанд 2000 гаруй оюутныг татаж авсан. Үлдсэн 1047 оюутнаас 764 оюутныг онгоц өнөөдөр маргааш татаж авна гэсэн үг. Үлдсэн оюутнууд нь өөрсдийнхөө сонголтоор үлдсэн. Өнөөдөр өглөө ОХУ-аас ирсэн онгоцонд нэг настай хүнийг бүртгэсэн байсан боловч харамсалтай нь визийн хугацаа нь хэтэрсний улмаас ОХУ-ын тал суулгаагүй.Цаашдын татан авалтыг төлөвлөхийн тулд тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаална. Гадаадын 45 улсаас 10800 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан.ОХУ-аас бусад улс оронд байгаа иргэдийг бид орхигдуулаагүй. Шат дараатай иргэдээ татан авна. Энэ цаг үед БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байна. Тун ойрын хугацаанд Замын Үүд боомтоор татан авах хугацаагаа тохирохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын шугамаар БНХАУ-аас ирэх ажилтнуудыг нэвтрүүлэх талаар судалж байгаа. Одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар Сөүлээс 1820, Токиогоос 1276, Зүүн өмнөд азиас 417 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. ОХУ-аас ирэх иргэдийг тусгаарласны дараа эмч нарын нөөц бололцоог харгалзан дээрх гурван улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа. Иргэд гадагшаа зорчих асуудлаар ГХЯ-д их хандаж байна. Ялангуяа БНХАУ-руу зорчих хүсэлт ихээр ирсэн. Бид энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамтай холбогдсон. БНХАУ-д хэдийгээр халдварын тархалт буурсан ч гэсэн гаднаас зөөвөрлөгдөн орж ирээд байгаа учраас өнгөрсөн гуравдугаар сарын 28-аас эхлээд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг тус улсын яамнаас мэдэгдсэн. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд БНХАУ-руу нэвтрэх боломжгүй гэдгийг хэлмээр байн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн