У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

 У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, Улсын Онцгой комисст чиглэл өглөө. Энэ үеэр тэрбээр хил нээхгүй гэдгийг тодотголоо. 

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон хүн хилээ нээх асуудлыг хөндөж байна. Би хариуцлагатайгаар мэдэгдэе. Хил нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж чадахгүй байна. Байдал тайван болсон тэр цагт нээнэ. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг гаргахгүй” хэмээн ярилаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мөн Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн юм.

1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

2. Ковид-19 халдварыг эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах шаардлагатай. 

3. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгож байна.

4. Улс, нийслэл, аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн үнэлгээг хийж ажиллах шаардлагатай байна. 

5. Халдварын болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг хангах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. 

6. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр заавар, зөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, хамтарч ажиллах шаардлагатай байна. 

7. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, амны хаалтаа зүүх аяныг цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

8. Хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг түгээх нь чухал байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн