ЭМЯ:Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д хүргэгджээ

 ЭМЯ:Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д хүргэгджээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.05.24) ээлжит мэдээллээ хийлээ.

АЖИГЛАЛТАД 1391 ХҮН БАЙГААГААС 130 ГАРУЙ ХҮН НЬ АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын батлагдсан 141 тохиолдол бүртгэгдсэн. Бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 109 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Ажиглалтад 1391 хүн байгаагаас 130 гаруй хүн нь архаг хууч өвчтэй. Өчигдөр орой ажиглалтад байсан нэг хүн халуурсан учраас ХӨСҮТ-д шилжүүлсэн.

ХОЁР ОЮУТАН ЭДГЭРЧ, ДАРААГИЙН ХЯНАЛТ РУУ ШИЛЖЛЭЭ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Тавдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д 35, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Нийт 66 тохиолдлоос коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний хувьд ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Тандалтын зорилгоор нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс цуглуулж авсан таван сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сайхан мэдээ дуулгахад, өнөөдөр хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 141, эдгэрсэн 32, хяналтад 109 хүн байна. Хяналтад байгаа хүмүүсийн 84 нь хөнгөн 25 нь хүндэвтэр байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн