Дахи нэг оюутнаас коронавирус илэрлээ

 Дахи нэг оюутнаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас  “Covid-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.05.22/ цаг үеийн ээлжит мэдээлэл  хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  1656  хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт гурван хүн тусгаарлах байранд орсон байна. Эрүүл мэндийн яамны коронавируст халдварын эрсдэлийн найм дахь үнэлгээг өчигдөр хийжээ. Энэ үнэлгээгээр  Монгол Улсад коронавирусийн халдвар хүн амын дунд тархах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн шуурхай 119 утсанд иргэдээс хүмүүс амны хаалт зүүхгүй байна, АТМ ариутгах шаардлагатай гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Мөн 119 утасны шуурхай аппликэйшнд гадаадын  улсаас АНУ, Швед, Белги, Ирак  улсаас 10 иргэн холбогдож коронавирусийн халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораториудад 403 хүн шинжилгээ хийж, 402-т нь коронавирус илрээгүй бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.  Илэрсэн нэг тохиолдол нь тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн оюутан бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Ингэснээр нийт тохиолдол 141 болж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн