Стемфорд: Таны мөнгийг сар болгон 24 хувиар өсгөж өгнө. банкны хүүгээс ч хэд дахин өндөр хүүтэй

 Стемфорд: Таны мөнгийг сар болгон 24 хувиар өсгөж өгнө. банкны хүүгээс ч хэд дахин өндөр хүүтэй

Таны хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг жилийн дотор 3 дахин өсгөж өгнө 

Дэлхийн хөрөнгийн биржийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж ашигтай хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг хүртдэг зарчмаар явагддаг хувьцааны бизнест иргэд хувьцааны тоглогч болдог. Харин дэлхийн хувьцааны зах зээлд тухайн өдрөө өндөр ашигтай байгаа Алт, Зэс, Гууль, Нефть,  нүүрс, гэх мэтчилэн бараа арилждаг компаниудад хөрөнгө оруулалт хийж хувьцааг худалдан авч, зараад 80 хувь хүртэлх ашиг олдог компани ашгийнхаа 24 хувийг нийт хөрөнгө оруулагчиддаа ногдол ашиг гэж өгдөг.  

Энэ бол хөрөнгө оруулалтын бизнес юм. Нэг жилийн хугацаатай гэрээ хийнэ. Таны нэр дээр бүртгэлтэй акаунт хаяг нээснээр та оруулсан хөрөнгө оруулалтаа дэлхийн хувьцааны зах зээлд хаана, ямар хөрөнгө оруулалт хийгдэж байгааг сайтаар хянах боломжтой.

Ингээд хөрөнгө оруулалтаа хийсэн иргэд ногдол ашиг болох 24 хувийг 7 хоног болгон хуваан авна. Харин эхнээсээ хөрөнгө оруулалт хийсэн иргэдийн данс луу оруулсан мөнгөн дүнгээс хамааран ашиг нь шилжиж эхэлдэг байна. Тухайлбал 10,000$ доллар хийсэн хүн долоо хоног болгон 600$ долларын ногдол ашиг авч, сардаа 2400$ доллар авдаг байна. Энэ хэвээр 4 сарын дараа, анх оруулсан хөрөнгө оруулалт болох 10,000$ мянган доллар аа буцаагаад авч байна гэсэн үг юм. Мөн нэг жилийн дараа 10мянган доллараа буцаан авна. Ноогдол ашгаараа мөнгөө 3 дахин үржүүлж өсгөнө. Харин хөрөнгө оруулалтын дүнгээ нэмэх үү энэ хэвээр ногдол ашгаа авч, ажил хийхгүй амьдрах уу гэдэг нь таны өөрийн дур.

!!!ГЭТЭЛ энэ бол ОХУ-ын иргэний Монгол улсад оруулж ирсэн “Stamford” сүлжээний луйвар. Үүнд 7000 мянга орчим иргэд элсэн орж, 100 гаруй тэрбум төгрөгөө залилуулсан. Үүнийг дан ганц ОХУ-ын иргэн үйлдээгүй гар хөл болж, ажилласан монгол иргэд ч байгаа юм. ТЭд үнэн учрыг мэдэж байсан ч ядарсан элэг нэгтээ бодох бус хэдэн төгрөг олох нь л чухал байсан байгаа юм. Ингээд 2017 онд орж ирсэн энэхүү сүлжээний бизнест иргэд өр зээл тавьж хадгалсан хэдэн төгрөгөө шавхан байж алдсан байдаг.  

Харин яагаад өдийг хүртэл дуугүй байна вэ?

Тэд Жи-тайм сүлжээний хохирогчид болон бусад сүлжээний хохирогчид олон нийт хэл амаар дайрч давшилж, хохино гэх хандлагаас эмээсэндээ өдийг хүртэл дуугарч чадахгүй байна гэсэн юм.

Тэдгээр иргэд сүлжээний бизнес бус хувьцааны зах зээлд өөрсдийгөө тоглогч гэж ойлгож  байсан. Хэрэв сүлжээний бизнес гэж мэдсэн бол эсвэл доороо хүн элсүүлнэ гэсэн бол хэзээ ч элсэн орохгүй байсан гэлээ.

Гэтэл энэ мэтчилэн сүлжээний бизнес, залилангийн гэмт хэргийн арга нь нарийссаар байгаа юм.

2017 онд монгол улсад орж ирэхдээ олон салбар оффистойгоор салбарлаж, телевиз цахим орчинд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчиллаж, тараах материал, танилцуулга хуудас тарааж нэг жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараа цагдаагийн байгууллага шалгаж эхлэн санхүүгийн бүртгэлгүй байна гэдгийг зарласнаар иргэд сэрэмжилж эхэлсэн.  

Тухайн үед иргэд голомт банкаар ногдол ашгаа авч байсан. Нэг жил гаруйн хугацаанд арилжааны банканд бохир мөнгө орж байна уу үгүй гэх асуудалд яагаад шалгалт хийгээгүй вэ? Мөн яагаад одоог хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна вэ?

Энэ хэвээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж 100 гаруй тэрбум төгрөг салхинд хийсэж, 7000 мянга орчим иргэд хохирч үлдэх үү???

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн