Халдвар тээж ирчихээд монголд ирээд халдвар авлаа гэж худал мэдээлэл тараажээ

 Халдвар тээж ирчихээд монголд ирээд халдвар авлаа гэж худал мэдээлэл тараажээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа нэгэн иргэн сошиал орчинд худал мэдээлэл тарааж байна гэв. 

Тэрээр “Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Гэтэл нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.

Хамгийн сүүлд 8-нд шинжилгээ өгтөл хариугаа 12-нд  авсан байв. Тэрээр “Би Монгол улсад орж ирэх явцдаа буюу Төв аймагт халдвар авчихлаа” гэж сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухааны хүрээнд хэлэхэд энэ бол боломжгүй зүйл юм. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа юм.  Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Түүнийг оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсныг нь сайшаах ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн