ЭМЯ: Халдвар авсан 27 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна

 ЭМЯ: Халдвар авсан 27 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага иржээ. Иргэдээс ирэх дуудлагын тоо өссөн байна. Гадаадаас 147 дуудлага иржээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Чех улсаас 17 холбогдож, коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарснаар коронавирус илрээгүй. Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэлээ. Хүндэвтэр 27 өвчтөн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн