Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэ

 Вакцин бүтээгдэхээс өмнө коронавирус өөрөө алга болно гэ

Дэлхий эхний вакцинаа бэлэн болгохоос ч өмнө “Covid-19” өвчин өөрөө устаж үгүй болж магадгүй хэмээн ДЭМБ-ын ахлах хавдар судлаач асан, дэлхийн тэргүүлэх профессор Карол Сикора таамаглажээ.

Тэрбээр “Вакцин бүтээгдэж бэлэн болохоос өмнө вирус өөрөө устаж үгүй болох бодит магадлал бий. Тийм тохиолдол хаа сайгүй байдаг. Би хувьдаа хүн төрөлхтөнд одоо бидний төсөөлж байгаагаас илүү дархлаа тогтсон хэмээн итгэж байна. Бид вирустэй тэмцсээр байх хэрэгтэй ч вирус удалгүй өөрөө алга болно” хэмээн жиргэжээ.

Мэдээж олон хүн түүний эсрэг байр суурь илэрхийлсэн тул Сикора дээрх жиргээгээ одоогийн тодорхойгүй нөхцөл байдлын нэг боломжит хувилбар дэвшүүлсэн хувийн үзэл бодол хэмээн тайлбарласан аж. Тэрбээр ирээдүйд яг юу болохыг хэн ч нарийн тодорхой хэлж мэдэхгүйг онцлоод, хүмүүсийг зай барих дүрмээ дагасаар байхыг уриалжээ.

Дэлхийн олон орон, олон компани цар тахлын эсрэг вакцин бүтээхээр шаргуу хөдөлмөрлөж буй юм. Тэднээс нийт найман вакциныг одоогийн байдлаар хүн дээр туршиж эхэлсэн, 110 вакциныг хөгжүүлсээр байгаа гэдгийг ДЭМБ мэдэгдсэн билээ.

Гэсэн хэдий ч чухам хэзээ коронавирусийн эсрэг эмчилгээ бэлэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн удирдагч Энтони Фаучигийн хэлснээр, вакцины хувьд коронавирусийг бүрэн дарах баталгаа байхгүй аж. Учир нь олон жилийн судалгаа, шинжилгээ хийсний дараа ч бусад төрлийн коронавирус болох 2002 оны SARS, 2012 оны MERS өвчнүүдийн эсрэг вакцин бүтээгдээгүй хэвээр байгаа билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн