ОХУ-аас ирсэн 37 хүнээс вирус илэрч, халдварын тоо 135-д хүрлээ

 ОХУ-аас ирсэн 37 хүнээс вирус илэрч, халдварын тоо 135-д хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37-гоос нь вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр (2020.05.16)-ийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн