Энэ парламeнтын онцлох долоон гишүүн

 Энэ парламeнтын онцлох долоон гишүүн

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган завсарлахаар шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Энэ үеэрээ тэрбээр отгон парламентын онцлох долоон гишүүнийг танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ,

  • Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэж, Төрийн түшээ тулгуур болдог, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, бодитой хэрэгжүүлэгч, идэвхтэй ажилласан Ц.Нямдоржийг Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур болсныг онцлон тэмдэглэж байна.
  • Ковид-19 вирустэй тэмцэхэд эрүүл мэндийн салбараа манлайлан оролцож, Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл тодруулж байна.
  • Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүрэг ролийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр шалгарууллаа. 
  • УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг ханган ажиллаж УИХ-ын чуулганд оролцсон ирц, хамтын ажиллагаа Ж.Санжмятавыг Манлай түшээгээр тодруулав.
  • Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тодрууллаа” хэмээв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн