Д.Нямхүү: Коронавирус нэмж илрээгүй, 5-н хүн эдгэрч энгийн тусгаарлах байр руу шилжлээ

 Д.Нямхүү: Коронавирус нэмж илрээгүй, 5-н хүн эдгэрч энгийн  тусгаарлах байр руу шилжлээ

ХӨСҮТ: Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгээр таван хүний 4-н оюутан нэг нь 50 настай эмэгтэй байгаа юм. Энэ хүмүүсийн эмчилгээний дундаж хугацаа 55 хоног байсан гэж мэдэгдлээ . Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 178 хүн ажиглалтад байгаа бол эмч эмнэлэгийн багийн 38-н хүн ажиллаж байна. Мөн өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар шинжилгээний газарт 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар монгол улсад 98 хүн бүртгэгдснээс 20 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн