ЭМЯ: ОХУ-аас ирсэн 200 оюутныг орон нутагт тусгаарласан

 ЭМЯ: ОХУ-аас ирсэн 200 оюутныг орон нутагт тусгаарласан

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Х.НАРАНГЭРЭЛ:

Шинэ коронавирусийн халдвараар дэлхийн 216 оронд 4.5 сая хүн өвчилсөн бол 1.7 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор 94 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн нас барсан.

Турк улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр /2020.05.14/ Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Амар, Мичид зэрэг зочид буудалд байрлуулсан.

ОХУ-аас өчигдөр Алтанбулаг боомтоор 200 гаруй оюутан орж ирсэн. Тэднийг Орхон, Дархан-Уул,  Сэлэнгэ зэрэг аймгуудын амралт сувиллын газарт байрлуулж, тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. 1619 хүн ажиглалтад байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн