ЭМЯ: Дахин 37 оюутны хариу эерэг гарлаа

 ЭМЯ: Дахин 37 оюутны хариу эерэг гарлаа

ЭМЯ-аас /2020.05.14/ дөнгөж сая мэдээлэл хийлээ. ОХУ-ын ирсэн  346 оюутнууд ирснээс өглөөний байдлаар 18 оюутнаас коронавирус илэрсэн байсан бол дөнгөж сая 37  оюутны шинжилгээний хариу нь эерэг буюу коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая 37 оюутны шинжилгээний хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. ОХУ-аас ирсэн оюутнуудаас нийт 55 оюутан коронавирусийн халдвартай бөгөөд ХӨСҮТ-д одоогийн байдлаар 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн,  дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авахаар төлөвлөсөн. Цаашид голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эм, тариа, оношлуур, байр сав, хувийн хамгаалах хэрэгсэл хангалттай бэлтгэгдсэн.

Өнгөрсөн таван сарын хугацаанд бид хангалттай хамгаалж чадсан, цаашид нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээгээ аваад явна. Батлагдсан тохиолдлуудын хувьд бүгд хяналтад байгаа учраас халдвар авсан хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй байх, сэтгэл санааг нь өргөж, маш сайн дэмжих нь тэдний эмчилгээнд өгөх маш том дэмжлэг юм шүү. Ялангуяа энэ ОХУ-аас ирсэн халдвартай тогтоогдсон хүмүүсийн хувьд ихэнх нь оюутан, залуучууд байгаа бөгөөд хөнгөн хэлбэрт байгаа учраас хурдан эмчилж, хяналтаа алдахгүй байх нь чухал.

Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 98 болж, 15 хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн