НҮБ цар тахлын улмаас 1.2 сая хүүхэд эндэхийг анхаарууллаа

 НҮБ цар тахлын улмаас 1.2 сая хүүхэд эндэхийг анхаарууллаа

НҮБ-ын Хүүхдийн сан цар тахлын улмаас 1.2 сая хүүхэд эндэх эрсдэл үүссэнийг дэлхий дахинд анхаарууллаа. Учир нь хөгжиж буй орнуудад голчлон тархдаг хумхаа, цусан суулга, хатгаа зэрэг өвчинтэй хавсарч, эндэх эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.

Ялангуяа ойрын зургаан сарын хугацаанд хүүхдийн эндэгдэл эрсдэлтэй байгаа юм.

Хэрэв ирэх жилийн дунд гэхэд вирусний эсрэг вакцин гарахгүй бол хүүхдийн эндэгдэл 45 хувиар нэмэгдэх ажээ.

Тиймээс хөгжиж буй орнууд оношлуурын нөөцөө нэмэгдүүлэх, эрт илрүүлэх, өвчилсөн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх зэрэг зөвлөмжийг өгчээ.

Эх сурвалж: The Telegraph

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн