Коронавирусийн халдвар авсан сумо бөх таалал төгсжээ

 Коронавирусийн халдвар авсан сумо бөх таалал төгсжээ

Мэргэжлийн сүмо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.05.13/ эдгээр бөхчүүдийн нэг Шобүши Токио хотын эмнэлэгт таалал төгссөн тухай Японы сүмогийн холбооноос мэдээллээ. 28 настай тэрбээр анх 2007 онд ояката Такадагавагийн шавь болж сүмогийн спортод хөл тавьсан бөгөөд дөрөвдүгээр зиндаанд барилддаг байжээ. Харин ояката Такадагава болон түүний өөр нэгэн шавь Хакүёозан нар бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн