ЭМЯ: Тамхи татдаг болон илүүдэл жинтэй хүн COVID19-өөр өвчилж, нас барах нь өндөр байгааг ДЭМБ-аас анхаару

 ЭМЯ: Тамхи татдаг болон илүүдэл жинтэй хүн COVID19-өөр өвчилж, нас барах нь өндөр байгааг ДЭМБ-аас анхаару

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтэд нийт 4 сая 335 мянган хүн өвчилж, 292 мянган хүн нас бараад байна. Мөн 1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 84 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна. Энэ бол өмнөх өдрөөсөө өссөн үзүүлэлт. Тиймээс коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байна. 

Ялангуяа Ухань хотод 45 хоногийн дараа нэг байрнаас голомтлон тархаж, 7 хүн халдвар авсан. Тиймээс Ухань хотын захиргаанаас 11 сая иргэдээ шинжилгээнд хамруулахаар болоод байна. 

Манай улсын хувьд 42 тохиолдол батлагдаад байгаагаас 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 945 хүн байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Манай 119 утсанд 224 дуудлага ирж, заавар зөвлөгөө авсан. 

Мөн иргэдийн зүгээс бага насны хүүхдүүд амны хаалтгүй их явж байна. Ундаа зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгааг анхааруулж өгөхийг хүссэн. Коронавирусийн халдвар нь шүлсээр дамждаг учир хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Тамхи татдаг хүн, мөн илүүдэл жинтэй хүн Ковид19-өөр өвчилж, нас барах нь өндөр байгааг ДЭМБ-аас анхааруулсан” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн