ҮАГ: 121 бие даагчдын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

 ҮАГ: 121 бие даагчдын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Тэгвэл Үндэсний аудитын газар нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121 нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж, 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.

Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, дүгнэлт гаргасан ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн