БНСУ: Шөнийн цэнгээний газраар шоудаж вирус тараасан залуугаас болж сургуулийн үйл ажиллагаа зогслоо

 БНСУ: Шөнийн цэнгээний газраар шоудаж вирус тараасан залуугаас болж сургуулийн үйл ажиллагаа зогслоо

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн долоо хоногт шинэ коронавирусийн халдвар үндсэндээ зогсоод  байсан. Тус улсад 10-аад хоног дараалан шинээр халдвар бүртгэгдээгүй учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөл хориогоо зөөлрүүлэн музей, номын сан, бар, шөнийн клубуудыг нээгээд байв. Эдгээр байгууллагууд 70 гаруй хоног хаалттай байсан юм. Гэвч Сөүлийн Итэвон дүүрэгт шоудсан хүмүүсийн 102 нь халдвар авсан нь тогтоогдсоноор өвчин дахин тархаж эхлэв. Халдвартай эрэгтэй Итэвон дахь нэг бар, гурван шөнийн клубээр үйлчлүүлсэн ба түүнтэй ойрын хавьтлын 1300 гаруй хүнийг сайн дураараа шинжилгээ өгөхийг албаныхан сануулжээ.

Улмаар Өмнөд Солонгосын Засгийн газраас сургуулиудыг нээхээ дахин нэг долоо хоногоор хойшлуулахаар шийдвэрлэжээ. Өмнөд Солонгост сургуулиудын хичээлийг өнөөдрөөс (2020.5.13) эхлүүлэхээр төлөвлөсөн байв. Өмнөд Солонгосын сургуулиудын дөрөвдүгээр улирлын хичээл гуравдугаар сарын эхээр эхэлдэг боловч дөрөв дэх удаагаа хойшлоод байна. Гэсэн ч Хөх ордны хуудсанд 190 мянга гаруй хүн хичээл, сургуулиудыг нээхийг шаардан гарын үсэг цуглуулжээ.

Эх сурвалж: Yonhap

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн