Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулжээ

 Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулжээ

БГД-ийн 5-р хороонд байрлах Эрдмийн Өргөө  Цогцолбор сургуульд өнөөдөр онцгой байдлын бүрэлдэхүүн, болон цагдаагийн алба хаагчид 4 удаа дуулга мэдээлэл гэх нэрийн дор 12-р анги төгсөгчдийн давтлагын үйл ажиллагааг тасалдуулсан байна.  Энгийн иргэний дуулга, мэдээлэлд цагдаагийн алба хаагчид 4 удаа битгий хэл дуудаад ч ирдэггүй тохиолдлууд байдаг гэдгийг иргэд хэлдэг.

Жишээ нь ШТС бензин дутуу шахаж байна гэсэн гомдолд МХГ, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай хуулиараа ажлын 3 хоногт заавал урьдчиллаж мэдэгдээд, шалгалт хийнэ гэдгээ хэлдэг. Харин тухайн ШТС-д шалгалтаа хийхэд зөрчил илэрдэггүй. Гэтэл ЕБ-ын сургууль сурагчдыг оруулахгүй байна гэж мэдээлэл өгсний дагуу БГД-ийн Мэргэжлийн Хяналт, Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид урьдчиллаж мэдэгдэх хуулиа зөрчин байж бүрэн бүрэлдэхүүнээрээ иржээ.

Гэтэл тухайн мэдээлэл нь огт  худал мэдээлэл гэдгийг сургуулийн захиргаанаас өглөө.  Учир нь тус сургуулийн хяналтын камер болон бусад ажилчдын мэдээллээр сурагчдыг оруулахгүй байна гэсэн асуудал байхгүй байгаа нь нотлогджээ. Харин хэн ингэж удаа дараа төрийн алба хаагчдыг өөрийн эрх ашгийн төлөө хууль журмыг нь зөрчүүлэн байж хөдөлгөж байна гэдэг асуулт байна.

Эрдмийн Өргөө Цогцолбор сургуулийн захирлаар томилогдох болсон Ц.Баярбаатар гэх этгээд ийнхүү төрийн алба хаагчдыг хөдөлгөж байж болзошгүй байгаа юм. Учир нь тэрээр цагдаагийн алба хаагчдад 3 удаа тус сургууль өөрийг нь оруулахгүй байна гэж дуудлага өгчээ. Гэтэл тэрээр өөрөө ирсэн зүйл байхгүй, өөрөөр хэлбэл орох гэж хашааны хаалгыг ч давсан зүйл байхгүй байгааг камер-ийн бичлэг нотолж байгаа юм. Энэ нь өөрөө зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох ёстой зүйл, учир нь цагдаагийн алба хаагчдад удаа дараа хуурамч дуудлага өгсөн байгаа юм.

Эрдмийн Өргөө Цогцолбор сургууль улсын хэмжээндээ дээгүүрт тооцогдох улсын лабораторийн сургууль юм. Тус сургуулийн захирал З.Байгалмааг үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гарган оронд нь томилсон хүн бол энэхүү Ц.Баярбаатар гэгч юм. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол Баярбаатар нь УИХ-ын гишүүн Ж. Ганбаатарын нэг нутгийн дүү юм гэнэ. Нутгийн дүүгээ дэмжиж байгаа нь улсын сургуулийн захирал болгож, 30 орчим жил сургуульдаа ажилласан захирлыг нь халж, туршлагагүй дүүгээ томилсон нь энэ гэсэн юм. Ямартай ч тус сургуульд захирлаар ирж байгаа Баярбаатар нь ийнхүү увайгүй үйлдэл гаргаж байгаагаас хархад цаашдаа тус сургуулийн хувь заяа хэрхэх бол, 4000 сурагчдын ирээдүй, багш ажилчдын эрх ашиг гээд олон зүйлд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад багш нар санаа зовж байна  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн