Шведэд олон мянган хүн биендээ БИЧИЛ ЧИП суулгуулж байна

 Шведэд олон мянган хүн биендээ БИЧИЛ ЧИП суулгуулж байна

Швед улсад арьсан дор бичил чип хийлгэх хүний тоо нэмэгджээ.

Ингэснээр тэд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх зэрэг бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй болж байна.

“Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, сүүлийн гурван жилд 3000 орчим хүн ийм бичил чип биендээ суулгуулсан байна. Цагаан будааны хэмжээтэй цахим шошгыг бугуйн ар талд тариурын тусламжтай суулгадаг аж.

Энэ технологи хэрэглээний олон давуу талтай болохыг Шведийн MAX IV лабораторийн микробиологич Бен Либбертон ярьжээ. Хүмүүс бичил чип ашиглан ажлын байрандаа нэвтэрч, фитнесс төвүүдээр үйлчлүүлж, зарим нь автомат машинаас хүнс худалдан авч, галт тэрэгний тасалбарын оронд мөн ашиглаж байна. Жилд 130 зорчигч галт тэрэгний бичил чип захиалгын үйлчилгээ авдаг аж. Гартаа бичил чип суулгуулснаар хувийн мэдээллээ алдах эрсдэлд бий гэж Либбертон анхааруулжээ. Гэсэн хэдий ч бичил чип Швед улсад түгээмэл болж байна. Зарим компаниуд бичил чиптэй ажилтнууддаа зориулан үдэшлэг хүртэл зохион байгуулдаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн