Сэрэмжлүүлэг: Улиасны унгирал цар тахлын нян зөөвөрлөх өндөр эрсдэлтэй

 Сэрэмжлүүлэг: Улиасны унгирал цар тахлын нян зөөвөрлөх өндөр эрсдэлтэй

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас иргэд, олон нийтэд хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалах судалгаа, эрсдэлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийж буй бөгөөд энэ удаа 5, 6 дугаар сард бий болж болзошгүй эрсдэл буюу улиасны үр унахаас сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Улиасны унгирал нь бүх төрлийн харшил үүсгэхийн зэрэгцээ коронавирусийн нянг тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй аж.

Оросын дархлаа судлаач-харшлын эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логининагийн мэдээлснээр, улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусийн тархалт нэмэгдэхийн зэрэгцээ салхины тусламжтайгаар агаараар дамжин халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй ажээ. Иймд энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас урьдчилан анхааруулсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн