Гэмт хэрэг: 34 настай эмэгтэйн эрэмдэглэсэн цогцос олджээ

 Гэмт хэрэг: 34 настай эмэгтэйн эрэмдэглэсэн цогцос олджээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн 70-80 хувь нь архидан согтуурахтай холбоотой байдаг гэх албаны судалгаа бий. Үүний дотроос гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, хүний амь нас хохирсон хэргүүдийн дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн байдаг.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долоо хоногт Баянхонгор аймагт бүлэг залуус архидан согтуурсан үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Дээрх хэрэг аймгийн төвөөс 220 км зайд байх Хүрээмарал суманд гарсан бөгөөд тус сумын харьяат 34 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан юм. Талийгаач эмэгтэйн цогцсыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу тавдугаар сарын 6-ны өдөр олсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийн биед олон тооны мэсний шарх үүссэн байжээ. Тухайлбал, эмэгтэйн баруун гарын бугалга, цавь болон бэлэг эрхтнийг зүссэн шарх байсан гэх ба талийгаач цус алдсаны улмаас амьсгал хураасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж. Түүнчлэн задлан шинжилгээгээр амь хохирогчийг нас барахаас өмнө хүчирхийлсэн ул мөр олдсон бөгөөд талийгаачийн биеэс биологийн дээж авч шинжилжээ. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтаар Хүрээмарал сумын харьяат 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй С, 29 настай эрэгтэй Л нар нь согтуурсан үедээ бүлэглэн талийгаачийг хүчирхийлж, дараа нь хутга заазуураар эмзэг хэсгүүдийг зүсэж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Албаныхан энэхүү хэрэг үйлдэгдсэн газраас дөрвөн ширхэг архины шил, ундааны сав болон хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, заазуур, гурилын элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэв. 

Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, сэжигтнүүдийг цагдан хориод байна.

Зарим эх сурвалжийн мэдүүлснээрталийгаач эмэгтэй нь хэргийн сэжигтнүүдийн нэгтэй хувийн харилцаатай байсан гэх ба хэрэг гардаг өдөр хамтдаа архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хэргийн газраас нүүрний баг мэтийн зарим эд зүйлс олдсон нь хүн амины хэргийг санаатайгаар үйлдсэн болохыг нотлох баримт гэж үзэж байна. Харин сэжигтнүүдийн тухайд тухайн өдөр юу болсон талаар санахгүй байгаа хэмээн албаныханд мэдүүлжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн