ЭМЯ: Өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй байна

 ЭМЯ: Өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй байна

    ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдээд байгаа. Нийт 4 сая гаруй хүн өвчилж, 286 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 72 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барсан байна. Тэгэхээр коронавирусийн халдвар дэлхий дахинд буураагүй. Тархалт өндөр хэвээр байгааг харуулж байна. 

Манай улсын хувьд батлагдсан 42 тохиолдол байгаагаас 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 119 утсанд АНУ ОХУ Франц, Турк, Солонгос улсаас иргэд залгаж зөвлөгөө авлаа. Нийт өвчилж буй иргэдийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй байгаа юм.

Мөн манай иргэд холбогдож, амны хаалтаа зүүхээ сулруулж байгааг анхааруулж өгөөч гэж байна. Нэг л сэрэмж алдвал аюултай тул иргэд байнгын амны хаалтаа зүүж байх хэрэгтэй. Хүн болгон өөрийгөө өвчлөмтгий гэж бодох хэрэгтэй. 

Хөл хорионы дэглэмийг сулруулахдаа жаахан ч гэсэн сэрэмж алдвал ямар аюултай болохыг Ухань хотын жишээнээс харж болно. Аюулын эрсдлийн зэргээ бууруулаад долоохон хоногийн дотор Ухань хотод нэг байранд голомтлон 5 тохиолдол гарсан. Мөн өвчнийг хяналтандаа бүрэн авлаа гэж бодсон БНСУ гэхэд нэг залуугийн хайхрамжгүй үйл явдлаас 62 хүн өвчилж, 2 хүн нас барсан байна. Түүнчлэн Герман улсад хөл хорио сулруулсны дараа өвчлөл дахин тархах магадлалтай байна. Тиймээс иргэд бүгдээрээ болгоомжтой байж, амны хаалтаа сайтар зүүх хэрэгтэй. Анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн