ТОГОНД ЦОХИУЛАН НАС БАРСАН ХҮҮГИЙН ХЭРЭГ ШИЙДЭГДЛЭЭ

 ТОГОНД ЦОХИУЛАН НАС БАРСАН ХҮҮГИЙН ХЭРЭГ ШИЙДЭГДЛЭЭ

Өнгөрсөн онд эмийн сангийн гаднах талбайд тоглож байсан 10 настай хүү шатны төмөр бариулаас барьснаас болж тогонд цохиулан харамсалтайгаар нас барсан хэрэг гарч байв. Тухайн эмийн сангийн гаднах талбайд цахилгааны утас ил байсан нь хүүгийн амиа алдах шалтгаан болж байсан билээ.

Бага насны хүүхэд нас барсан хэргийг шүүхэд шилжүүлэн олон удаа хойшилж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт шүүх хурал болж хариуцагч талд ял оноож хэрэг  эцэслэн шийдэгдлээ.

Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 1,3 жилийн хугацаагаар хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэгдэх Дэлгэр тур ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Тэдэнд шүүхээс бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж хангаагүй гэх хэргээр ийнхүү ял оноов. Мөн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргасан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн