Анхаар: Хятадад халдвар дахин сэргэж эхэллээ

 Анхаар: Хятадад халдвар дахин сэргэж эхэллээ

Хятад улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь сүүлийн 10 өдрийн хугацаанд халдварын тохиолдол анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн үзүүлэлт болж байна. Эдгээрийн тав нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 12 нь дотооддоо илэрчээ. Үүнээс Ухань хотод таван шинэ тохиолдол илэрсэн нь гуравдугаар сарын 11-нээс хойшхи хамгийн муу үзүүлэлт болжээ.

Ийнхүү нөхцөл байдал харьцангуй тайван болж байсан Хятад улсад халдвар эргэн идэвхжиж эхэллээ. Түүнчлэн хорио цээрийн дэглэмээ сулруулаад буй Өмнөд Солонгос, Герман улсад ч халдварын тохиолдол эргэн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Өмнөд Солонгост шөнийн клубээс тархсан халдварын тоо 75 болж нэмэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Харин Европын орнуудаас цар тахалтай хамгийн сайн тэмцсэн Герман улс мөн л хөл хориог сулруулсны дараагаар шинэ тохиолдол нэмэгдэж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн