Ухарч байхдаа 55 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

 Ухарч байхдаа 55 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ амралтын өдрүүдэд ослын шинжтэй 268 мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас таван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал 2020 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 13.27 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн