Цагаан ордонд коронавирус тархсантай холбоотой гурван хүнийг тусгаарлажээ

 Цагаан ордонд коронавирус тархсантай холбоотой гурван хүнийг тусгаарлажээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети Миллерээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай багийн гурван гишүүн “COVID-19”-ийн халдвар авсан хүнтэй холбоо тогтоосон учир тусгаарлаад байна хэмээн ВВС мэдээллээ. 

Түүнтэй холбоо тогтоосон Цагаан ордны гурван ажилтан шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй байгаа аж. 

Үүнд Харшил ба халдварт өвчнийг судлах үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фауки, Халдварт өвчний тархалтыг хянах төвийн захирал, доктор Роберт Редфилд, Хүнс, эмийн удирдлагын комиссар Стивен Хан нарыг тусгаарлажээ.

Цагаан ордонд коронавирусийн халдвар тархаж буйтай холбоотой ажилчид нь амны хаалт зүүж эхэлсэн байна.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн