ESPORT: Монгол залуус Азийн аваргын цувралыг тэргүүллээ

 ESPORT: Монгол залуус Азийн аваргын цувралыг тэргүүллээ

ESL One: Road to Rio буюу энэ жилийн CS:GO Major тэмцээний Азийн аварга шалгаруулах цувралын аваргаар Монгол Улсын “Tiger” баг тодорлоо. 

“Тiger”-ын залуус Азийн чансааг хоёр жилийн туршид тэргүүлсэн “Tyloo” багтай финалын тоглолтод учраа таарч, 2:1 харьцаагаар ялалт байгуулжээ. 

Тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцож, Монгол Улсын гурван төлөөлөл бүгд амжилттай оролцсон бол “Tiger” баг ийн аваргаар тодорч байна. 

Дэлхийн аваргын хэмжээний буюу Major тэмцээнд Aзийг төлөөлж нэг баг өрсөлдөх бөгөөд үүний дараа болох хоёр цуврал тэмцээнээс хамаарч Азийг дэлхийд ямар баг оролцох нь тодорхой болох юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн