ЭМЯ: 397 хүн шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй

 ЭМЯ: 397 хүн шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 42 хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол нийт ажиглалтад 991 хүн байна.

Тус яамны олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Дэлхийн 215 улсад 4.1 сая хүн өвчилж 280 гаруй мянга хүн нас барж 1.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол улсад 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн гал тэргэнд 371 эмнэлгийн ажилтан, 4350 зорчигчдод коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд одоогоор халдвар илрээгүй. 24 цагийн байдлаар 119 дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь дэглэм болон олон улсын коронавирусийн халдварын талаарх мэдээлэл авсан” гэв.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр нийт лабораториудад 397 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн