Асрамжийн газарт хүн амины хэрэг гарчээ

 Асрамжийн газарт хүн амины хэрэг гарчээ

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа асрамжийн төвд өчигдөр (2020.05.09) орой хүн амины хэрэг гарчээ.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд байх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх асрамжийн газарт хүн нас барсан байжээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад тус асрамжийн газарт амьдардаг 24 настай эрэгтэй нь мөн асрамжийн газарт амьдардаг эрэгтэйн хоолойг боомилж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр, амь хохирсон эрэгтэй нь сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан бол  сэжигтэн этгээд нь мөн хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Тиймээс хэрэг үйлдсэн этгээдийг  хуулийн дагуу хариуцлага үүрэх чадамжгүй гэж үзэж байгаа ба түүнийг одоогоор тусгаарлаад байна. 

Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн