Сайхан мэдээ: Дахин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

 Сайхан мэдээ: Дахин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас  шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

Дэлхийн 215 улсад “Сovid- 19”-ийн халдвар тархаж, дөрвөн сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэний 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Одоогоор 983 хүн ажиглалтад байгаа юм. Мөн 15 чиглэлийн 11 эмч ажилтан 4280 гаруй хүн тандалт судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

Нийт 66 хүнд Covid-19-ын шинжилгээ хийсэн. Үүний 18 нь тандалтын зорилгоор авсан ийлдсэнд хийсэн шинжилгээ, бүгдээс нь Covid-19 илрээгүй. ХӨСҮТ-д байгаа дөрөв, ажиглах байранд байгаа 22 хүнд хийсэн шинжилгээгээр мөн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээнд Covid-19 илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ажиглалтын байранд шилжлээ. Нийтдээ 48 хоног эмчлэгдээд гарч байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн