Дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний тоо дөрвөн сая давлаа

 Дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний тоо  дөрвөн сая давлаа

Дэлхийн 210 гаруй оронд тархсан “Сovid-19” өвчний цар тахлын халдвар авсан хүний тоо 4,012,848 боллоо. Өнгөрсөн хоногт дэлхийд шинээр халдварын 3557 тохиолдол бүртгэгдсэн байна. Уушигны үрэвсэл үүсгэдэг үхлийн аюулт коронавирусийн халдвараар олон улсад нийт 276,216 хүн нас барсан бол 1,385,184 хүн бүрэн эдгэрсэн байна.

Нийт халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд нийт 1,3 сая хүн халдвар авчээ. Тус улсад коронавирусийн халдвараар 78 мянга 615 хүн нас барж, 223 мянган хүн эдгэрсэн байна. Түүний араас Италид 217 мянга гаруй хүн халдвар авч, 30 мянга 201 хүн нас баржээ. Мөн Их Британид 211 мянган хүн халдварлаж, 31 мянга 241 хүн нас барсан байна. Латин Америкийн Бразиль улсад өнгөрсөн хоногт халдвар огцом нэмэгдэж, шинээр 1002 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 146 мянга 894 хүн халдварласан бол өчигдөр 25 хүн нас барснаар нийт 10 мянга 17 хүн нас баржээ. Мөн Мексикт шинэ тохиолдол 1906-аар нэмэгдэж, нийт 31 мянга 522 хүн халдвар авсан бол хоногт 199 хүн нас баржээ. Халдварын голомт Хятадад халдварын шинэ тохиолдол нэгээр нэмэгдсэн ба нийт 82 мянга 887 хүн халдвар авч, 4633 хүн нас барсан байна.

Эх сурвалж: worldomete

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн