МОНГОЛ ИРГЭН БНСУ-Д ТУСГААРЛАХ ЖУРАМ ЗӨРЧЖЭЭ

 МОНГОЛ ИРГЭН БНСУ-Д ТУСГААРЛАХ ЖУРАМ ЗӨРЧЖЭЭ

БНСУ-ын “өөрийгөө тусгаарлах” журмыг зөрчиж гадуур гарсан Монгол улсын иргэн А-г илрүүллээ хэмээн Тэгү хотын захиргаанаас мэдээлэв. Өнөөдөр буюу 8-ны өдөр тус хотын Гамшгийн аюулгүй байдлын төв газрын мэдээлснээр “Гадаадаас ирсэн Монгол улсын иргэн А нь өнгөрсөн 7-ны өдөр 17 цагийн үед хянах аппликэшн суулгасан гар утсаа байрандаа орхиж ойролцоо байх амтат гуаны фермд ажил хийхээр гарч явсан” гэжээ. 
 Түүнийг тусгаарлалтын журам зөрчин, зөвшөөрөлгүйгээр гарч явсан үйлдлийг нь нэмж байцаасны дараа Хууль зүйн яаманд (Цагаачлалын алба) мэдэгдэх болно гэв.
 Тэгү хотын захиргаа нь цаашид ч гэсэн “өөрийгөө тусгаарлах” үүргийг зөрчсөн гадаадаас ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тус улсаас албадан хөөн гаргах арга хэмжээ авсаар байх болно гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн