ЭМЯ: Германаас ирсэн иргэнээс коронавирус илэрлээ

 ЭМЯ: Германаас ирсэн иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  987  иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 72 иргэн  гарчээ. Орон нутгийн гал тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч мэргэжилтэн  3800 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ .

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт  313 дуудлага иржээ. Гадаадаас Шведээс зургаа, АНУ-гаас хоёр иргэн хандаж, зөвлөгөө авчээ. АНУ амьдарч байгаа монгол  иргэн коронавирусээр өвчилжээ. Мөн иргэдээс  гудамж талбайд хэрэглэсэн амны хаалтыг хаяж байна гэх гомдол ирүүлжээ. Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаях нь халдвар тархах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Шинж тэмдэг нь маш тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн