Судалгаа: Коронавирус бэлгийн замаар дамждаг байж магадгүй

 Судалгаа: Коронавирус бэлгийн замаар дамждаг байж магадгүй

AНУ-ын Анагаах ухааны холбооны сэтгүүл Хятадын судлаачдын хийсэн судалгааг өчигдөр /2020.05.07/ нийтэлжээ. Хятадын Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 16-ний хооронд коронавирусийн халдвар авсан 20-50 насны 38 эрэгтэйн үрийн шингэнийг судалж үзсэн ба тэдний зургаагийх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байжээ.

Энэ судалгаанд үндэслэн covid-19 өвчин бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна. Урьд өмнөх судалгаануудаар коронавирус нь хүний шүлс, өтгөн, шээсээр дамжих боломжтой нь тогтоогдож байсан юм.

Гэхдээ үрийн шингэнээс коронавирус илэрлээ гэдэг нь энэ өвчин бэлгийн замаар халдварладаг гэх албан ёсны баталгаа биш, үүнийг цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.

Эх сурвалж: Business Inside

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн