Чингэлтэй дүүрэгт тогтоосон хөл хориог цуцаллаа

 Чингэлтэй дүүрэгт тогтоосон хөл хориог цуцаллаа

Covid-19” халдварт цар тахлын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр /2020.05.07/ 08.00 цагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм тогтоож, хөдөлгөөн хязгаарласан.

Хөл хориог Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт тогтоож ажилласан.

Тэгвэл хуваарийн дагуу оройн 18.00 цагаас тус хөл хориог цуцалж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн оршин суугчид болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд онцгой комиссыг шаардлагыг сайтар сахин биелүүлсэн гэж албаны хүмүүс онцолж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн