Асашёорюү: Хоёр улс дамнасан хөл хорио маань дууслаа

 Асашёорюү: Хоёр улс дамнасан хөл хорио маань дууслаа

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдсан. Харин түүний тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

Энэ талаар тэрбээр өөрийн нүүр хуудсандаа “Хоёр улс дамнасан хөл хорио маань дууслаа. Гэрийн хорио гэснээс энэ насандаа хоёр удаа гэрийн хорионд орж үздэг, бас л дурсамжтай. Эхнийх нь пиналти хөл бөмбөг тоглосон хэргээр, дараагийнх нь ковид-19. За за, хөл хориогоо нэр төртэй биелүүлсэн шүү. Аан тийм, удахгүй болох агуу эх орны дайны ялалтын баярын мэнд хүргэе” гэж бичжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн