Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагнажээ

 Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагнажээ

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагнажээ. Шагналыг МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар гардуулсан байна.

Энэ үеэр МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж МПХ тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн