ШУУРХАЙ: М.Энхсайханыг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ

 ШУУРХАЙ: М.Энхсайханыг ГЭМ БУРУУТАЙ гэж үзлээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханд холбогдох гэм буруугийн шүүх хурал гурав дахь өдрөө болж, шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг хэлэлцээд, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон байна.

Энэхүү зүйл анги нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн