У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар Баянхонгорт ХИЙСЭН АЖИЛГҮЙ Б.Батцэцэгт тойрог ӨГӨХ ҮҮ

 У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар Баянхонгорт ХИЙСЭН АЖИЛГҮЙ Б.Батцэцэгт тойрог ӨГӨХ ҮҮ

Сонгууль болоход яг 53 хоног үлдээд байна. Нэр дэвшигчид тавдугаар сарын 10-16-ны хооронд тодрох юм. Энэ хугацаанд мандат хуваарилалт, түүнийг дагасан хачин жигтэй нүүдлүүд хийгдэнэ.

Тухайлхад, Гадаад харилцааны дэд Б.Батцэцэг УИХ-ын гишүүн М.Билэгтийн тойргийг булааж, Баянхонгор аймагт “крандуулж” очих мэдээлэл байна. Түүний хувьд Баянхонгор аймгийн уугуул хатагтай. Гэхдээ нутагтаа гялайж гялтайтал хийсэн зүйлгүй, сүүлийн хоёр жил Баянхонгорын тойргийг эргэх байтугай, усалж тордоогүй. Товчхондоо бол тоогоогүй гэж нутгийнхан нь ярьж байна.

Хэдий ийм ч түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар дэмжиж байгаа аж. Намынхаа удирдлагуудтай найзархаж гүйснийхээ хүчинд тэрбээр Баянхонгорт очих эрхээ ч авсан гэх. Ерөнхийдөө намын дарга У.Хүрэлсүхтэй тохироогоо хийчхэж. Үүнд нь намын нөхөд нь илтэд дургүй байгаа аж.

Хамгийн гол нь эл дэд сайд хатагтайн улстөрийн намтар ахархан хирнээ, адармаатай. “Мөнхийн үсэг” компаниас ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Монголын Гадаад харилцааг төлөөлсөн дэд сайдын албанд очтлоо томорчээ. 2011 оноос улс төрд орж ирсэн, харьцангуй шинэ хүн. Дэд сайдад нэр дэвших үед нийгэм түүнийг тийм ч таатай хүлээж аваагүй, “Мөнхийн үсэг”-ийн  Б.Батцэцэг гэсэн нэртэй байв.

Хамгийн хачирхалтай нь түүнийг улстөрд орж ирснээс нь хойш ЕБС-ийн сурах бичгийн хамаг тендерүүдийг “Мөнхийн үсэг” компани түүж ирсэн гэх мэдээлэл одоо ч хэвлэлийн хуудаснаа байна. Тодруулбал,“Тендерчин” Б.Батцэцэг хэмээн хэдэнтээ бичигдэж, түүний үйлдвэр нь сурах бичгийг хугацаанд нь хэвлэж өгөлгүй удааж, сурагчдыг хохироосон гэх хэл аманд хүртэл өртөж байсан юм.   

Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайдын албан тушаалд очсоноос хойш өөрийнх нь болон гэр бүлийн нь орлого, хадгаламж нь өссөн хэмээх ХОМ-ээрээ хэвлэлүүдээр чамгүй балбуулсан түүхтэй билээ.

Эх сурвалж: isee.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн