Т.Бадралыг БНХАУ-д, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар ТОМИЛЛОО

 Т.Бадралыг БНХАУ-д, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар ТОМИЛЛОО

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудлыг тус банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн танилцуулж байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн байна. 

Г.Дөлгөөн нь 1988 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Люкснбургт банк санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хүртсэн. 


   10 цаг 31 минут2020.05.07

ТОМИЛГОО ЯРИХААР ХУЖИРШСАН МАЛ ШИГ, ХУУЛЬ БАТЛАХ БОЛОХООР АЛГА БОЛЧИХДОГ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. 

Гишүүд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохтой холбоотой асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Элчин сайд нарыг томилохыг дэмжиж байна. Т.Бадрал генералыг БНХАУ-д Элчин сайдаар томилох нь Монгол төрийн хийж буй зөв зүйтэй шийдвэр болно. БНСУ-д томилохоор дэмжигдээд буй Н.Эрдэнэтуяа бол чадварлаг мэргэжилтэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бидний нэг алдаа, дутагдал байна аа. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирсан мал шиг. Хууль батлах болохоор алга болчихдог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье. 

Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 47 гишүүний 46 нь дэмжлээ. 

Харин Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг чуулганы хуралдаанд оролцож буй 47 гишүүний 46 нь дэмжлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн