Дэлхийд 90 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ

 Дэлхийд 90 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ

Дэлхий даяар 90 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан шинэ төрлийн коронавирусний халдвар авсан гэж Сувилагчдын олон улсын зөвлөлийн тэргүүн Ховард Кэттон мэдээлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо 23 мянгаар өсөж, 90 мянгыг давсан байна. Гэхдээ судалгаанд бүх орон хамрагдаагүй тул энэ бүрэн тоо бус гэж тэрбээр тодруулсан байна. Халдварын улмаас 260 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд амиа алджээ.

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 3.5 саяыг давж, эмнэлгийн ажилтнуудын дунд халдварлалтын түвшин дунджаар зургаан хувьтай байгааг тооцвол халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтны бодит тоо 200 мянгаас давсан байх магадлалтай гэж Ховард Кэттон үзэж байна.

Женев хотноо төвтэй Сувилагчдын олон улсын зөвлөл 1899 онд байгуулагджээ. Өдгөө 20 сая гаруй сувилагчдыг эгнээндээ багтаасан 130 гаруй сувилагчдын байгууллагыг нэгтгэдэг байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн