АШУҮИС-ийн Захирал Ж.Цолмонгийн илийрэл монголын Анагаахын салбарыг гутааж байна

 АШУҮИС-ийн Захирал Ж.Цолмонгийн илийрэл монголын Анагаахын салбарыг гутааж байна

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа алтан гарт эмч нарыг дэмжих, тэдний нийгмийг халамжыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газар, ЭМЯ маш тодорхой арга хэмжээг авч байгаа. Мөн галын шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид эмч сувилагч нарын сэтгэлзүйг дэмжих ажлууд ч үе шаттай хийгдэж байна. Гэхдээ яг энэ сэтгэлзүйг дэмжих ажлыг иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн санаачлагаар хийх ёстой. Гэтэл Монгол Улсын Анагаахын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Ж.Цолмон багш нарынхаа өмнө зогсож байгаад цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ дэмжиж өдөр бүрийн 11:40 цагт буюу морь цагт гэртээ байгаа хүн бүр нэг минут алга ташихыг уриалсан. Анагаахын салбар бол шашинаас тэс өөр хүн ардын эрүүл мэндийн хамгаалдаг шинжлэх ухааны түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг байх ёстой. Дэлхийн Анагаахын сургуулийн эрдэмтэд коронавирустэй тэмцэх судалгааг хийж, вакцин гаргаж авахаар бүх бололцоогоо дайчлан өдөр шөнөгүй ажиллаж байхад монголын анаагаахын сургуулийн захирал нь шашинлаг зүйл ярьж морин цагт алга ташихыг уриалсан нь цахим сүлжээнд олон нийтийн дургуйцлийг хүргэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн