Дональд Трамп коронавирус тараасан гэж хятадын газрын зургийг хуруугаараа чичилжээ

 Дональд Трамп коронавирус тараасан гэж хятадын газрын зургийг хуруугаараа чичилжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн дэгдэлтийг  АНУ-д үзүүлж байсан хамгийн том дайралт гэж тодорхойлж, Хятадын газрын зураг руу хуруугаа заажээ.

“Энэ цар тахал дэлхийн хоёрдугаар дайны үед Сувдан эрэгт довтолсон япончуудын дайралт, есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас илүүтэй хор хөнөөл учрууллаа. Хятадад тахлыг зогсоох, тогтоон барих боломж байсан ч шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй” хэмээн тэрээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьсан байна. 

Цар тахлаас шалтгаалж АНУ, Хятадын харилцаа улам бүр хурцдаж байна.Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кайлей МакЭнан “Харилцаа тун эмзэг байгаа. Хятадын зарим шийдвэрүүд АНУ-ын иргэдийн амьдралыг эрсдэлд оруулсанд Ерөнхийлөгч бухимдаж байгаа” гэжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн