Үйл ажиллагаагаа эхлэх сургалтын төвүүдэд ТАВИХ ШААРДЛАГА

 Үйл ажиллагаагаа эхлэх сургалтын төвүүдэд ТАВИХ ШААРДЛАГА

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.05.06/ болж, Сургалтын төвүүдийг нээх тухай Улсын Онцгой комиссын тогтоолыг баталсан. 

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэн, үе шаттай нээх нөхцөл бүрдэж байна. Гэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулахыг тогтоолд тусгажээ.

Тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт “16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөх”-ийг даалгав. Ингэхдээ нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч байхаар зохицуулалт хийх аж.


СУРГАЛТЫН ТӨВҮҮДЭД ТАВИХ ШААРДЛАГА
 

  • Биеийн халуун үзэх,
  • Амны хаалт зүүх,
  • Аль болох цахим сургалт хийх,
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх,
  • Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  • Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
  • Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
  • Анги танхимд хооллохгүй байх,
  • Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн