ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

 ЭМЯ: Халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмчилж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны  24:00 цагийн 119 шуурхай утсанд өчигдөр  139  дуудлага иржээ. Гадаад улсаас дөрвөн дуудлага ирж, коронавирусийн халдварын талаар эмнэлзүйн зөвлөмж авчээ. Гадаад дахь иргэдэд зөвлөмж өгөх 119 аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Иргэд  нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Одоогоор 1042 ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 12 хүн гарч гэрийн ажиглалтад байна.ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй. Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний сорьц өнөөдөр ХӨСҮТ-д ирэх юм байна.ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалт судалгааны зорилгоор авсан 20 шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 25 тээврийн жолоочоор коронавирусийн халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусийн халдвараар зүрхний өвчтэй, жингийн илүүдэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс өвчилсөн тохиолдол гарчээ. Тус эмнэлгийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс коронавирусийн халдвараар өвчилж оношлогдож эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Нийт 57 хүний шинжилгээ сөрөг гарсан. Мөн Сэлбэд халуурсан хүний шинжилгээ сөрөг гарсан. Тандалт судалгааны зорилгоор авсан 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хяналтад байна.ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 10 удаагийн тусгай үүргийн онгоц, автомашины зорчигч нийт 4000 гаруй иргэнийг тандалт судалгааг хийсэн. Давхардсан тоогоор 11.200 иргэнд лабораторийн шинжилгээг хийлээ. Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Зарим нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Өвчтөнүүдийн 10 хувь хатгаагаар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар 13 хүн эдгэрснээс дөрөв нь гадаадын иргэн байсан. Мөн маш хүнд оноштой хоёр өвчтөн эдгэсэн. Зүрх судасны өвчтэй, архаг хууч өвчтэй коронавируст халдвараар өвчилж байна. Ихэвчлэн хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн