ДЭМБ коронавирусний халдвараас сэргийлэх шилдэг аргыг нэрлэжээ

 ДЭМБ коронавирусний халдвараас сэргийлэх шилдэг аргыг нэрлэжээ

Шинэ төрлийн коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлэх  хамгийн үр дүнтэй арга бол гараа угаах явдал гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Гар угаах нь КОВИД-19 болон бусад олон төрлийн өвчнөөс хамгаалах нийгмийн эрүүл мэндийн шилдэг аргуудын нэг байсаар байна гэж тэрбээр онцлоод тавдугаар сарын 5-нд Гарын эрүүл ахуйг сахих дэлхийн өдөр тохиож буй тухай дурджээ.

ДЭМБ-ын тэргүүний хэлснээр, өнөөдөр дэлхий дээр хүн бүр гараа тогтмол угаах боломжгүй байна. Дэлхий дээр гурван тэрбум хүн инженерийн дэд бүтцэд  холбогдоогүй гэрт амьдарч байна. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд саван, гар ариутгагч бодисын үйлдвэрлэлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг уриалжээ. Гарын эрүүл ахуйг сахих дэлхийн өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан тэмдэглэж иржээ. Тавдугаар сарын 5-ны өдрийг гарын таван хурууг бэлгэдэн сонгосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 3583183 хүн КОВИД-19 халдвар авснаас 1162722 өвчтөн эдгэрч, 251496 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн