ШУУРХАЙ ШТАБ: ОХУ, Энэтхэг, Туркээс иргэдээ татаж авна

 ШУУРХАЙ ШТАБ: ОХУ, Энэтхэг, Туркээс иргэдээ татаж авна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр гадаадын 28 улсаас 800 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татаж авсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцолсон юм.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг, тавдугаар сарын 1-нд БНСУ-Улаанбаатар чиглэлийн нислэг, тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 800 иргэнээ татаж авсан.

Гурван удаагийн тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татаж авах ажлыг зохион байгууллаа. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Учир нь улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед манай ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гаргасны үр дүнд Франкфурт, Сөүл хотод ирэх боломжийг хангасан” гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан байна. Харин гадаадын улс орноос 10076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байна. 

Цаашид Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Үүний дараа дахин БНСУ руу нислэг үйлдэх шаардлагатай байна. Учир нь БНСУ-д манай улсын 47,000 орчим иргэн байгаа тул зайлшгүй тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагатай” гэлээ.

Мөн “ОХУ-аас 2000 орчим иргэнийг татан авах нарийвчилсан арга хэмжээг шат дараатай зохион байгуулна” гэсэн мэдээлэл өгөв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн