Согтуурсан залуус цагдаагийн алба хаагчийг бүлэглэн зоджээ

 Согтуурсан залуус цагдаагийн алба хаагчийг бүлэглэн зоджээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт согтуурсан бүлэг этгээд цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тавдугаар сарын 3-4-нд шилжих шөнө тус дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна согтуурсан хүмүүс бусдын амар тайван байдал алдагдууллаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хэргийн газарт очиж, согтуурсан иргэдэд шаардлага тавьсан байна. Гэвч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, алба хаагчийн биед халджээ.

Улмаар Хан-Уул дүүрэгт оршин суух 20 настай, эрэгтэй Ө, Баянгол дүүрэгт суух 21 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Б, 21 настай эмэгтэй С болон Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 20 настай эмэгтэй М нарыг хууль сахиулагчийн биед халдаж, гэмтэл учруулсан, албаны дүрэмт хувцас урсан гэх хэргээр шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн